Монгол Улс НҮБ-ын Хүүхдийн сангийн шинэ Стратегийн төлөвлөгөөг дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-09-09 18:35:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цахимаар энэ сарын 7-10-нд болж буй НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх зөвлөлийн 2021 оны Хоёрдугаар хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд оролцож үг хэлэв.


Байнгын төлөөлөгч В.Энхболд хэлсэн үгэндээ хүүхдийн эрхийг хамгаалах, залуучуудыг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэхээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, ололт амжилт, сорилтын талаар товч танилцуулав. Түүнчлэн НҮБ-ын Хүүхдийн сангийн шинэ Стратегийн төлөвлөгөө (2022-2025) нь Тогтвортой хөгжлийн зорилтууд дахь хүүхэд, залуучуудын эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн чадавх, аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг байдалд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн байгааг тэмдэглээд, манай улс энэхүү төлөвлөгөөг дэмжиж байгааг илэрхийлэв.

Холбоотой мэдээ