“Чингис хаан” Гран при-д Монгол жүдочид тэргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-07-04 13:42:34

“Чингис хаан” Гран при тэмцээн 7 дугаар сарын 1-3-нд Буянт-Ухаа спортын ордонд амжилттай болж Монголын баг тамирчид 9 алтан медаль, мөнгө, хүрэл медаль тус бүр 10-ыг хүртсэн амжилтаар багаараа тэргүүн байрт шалгарлаа.

Японы баг 2 алт, 1 алт, 4 хүрэл медальтай II байр, Азербайжаны баг 1 алт, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар III байрт тус тус эзэлсэн байна. Олон улсын жүдо бөхийн холбоо(IJF)-ны хөтөлбөрт багтдаг тус тэмцээн нь олимпийн өмнөхөн болж буйгаараа гэдгээрээ онцлогтой юм. Дэлхийн шилдэг жүдочид цөөн ирсэн ч залуу жүдочдод өөрийгөө нээн харуулах боломж олгосон тэмцээн боллоо.

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/, Монголын жүдо бөхийн холбоо болон ЭМСЯ, НЗДТГ хамтран зохион байгуулсан "Чингис хаан" Гран при-д дэлхийн 13 орны 134 жүдоч ур чадвар, хүчээ сорин гурван өдрийн турш өрсөлдлөө.

Тэмцээний сүүлийн өдөр буюу ням гарагт эрэгтэйчүүдийн 90, -100, +100, эмэгтэйчүүдийн 78, +78 кг жингийн барилдаан болов. Эмэгтэйчүүдийн 78 кг-д олимпийн алт, хүрэл медальт, дэлхийн аварга Кубын нэрт тамирчин Идалис Ортис гурав ялж, аваргалж дэлхийн чансааг тэргүүлэгч гэдгээ нотолсон бол Японы жүдочид 2, Азербайжан, ОХУ-аас тус бүр нэг жүдоч алтан медаль хүртлээ. Харин бусад жинд Монголын жүдочид тэргүүлэв.

Энэ удаагийн Гран при-д оролцсон 13 орноос 11 нь медалийн тавцанд зогсчээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ