Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөлөө

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-09-17 17:54:47
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/.  Монголын төр засгийг 44 жил удирдсан, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө амь амьдралаа зориулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 105 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Ойг тохиолдуулан аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, аймгийн Засаг дарга С.Батжаргал болон Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын төлөөлөл маршал Ю.Цэдэнбал агсны хөшөөнд цэцэг өргөлөө.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Эрдэнэт үйлдвэрийг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Ю.Цэдэнбалын нэрэмжит болгосон түүхтэй. Түүний хөшөөг Эрдэнэт үйлдвэрийн Захиргааны I байрны урд босгосон юм. 

Холбоотой мэдээ