Цагдаагийн 60 гаруй алба хаагч эргүүл хяналт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-09-19 10:24:18

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт энэ сарын 13-наас иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод байгаа юм. 

Хөдөлгөөнд хязгаарлалтад тогтоосонтой холбоотойгоор 29 цэгт өдөртөө Цагдаагийн 60 гаруй алба хаагч ээлжээр эргүүл хяналтын ажлыг гүйцэтгэж байна. Аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, хурандаа Ш.Эрдэнэбаяр "Аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг бид ханган ажиллаж байна. Иргэд хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмээ маш сайн хэрэгжүүлж байгаад талархаж байна. Цагдаагийн байгууллагаас ард иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэн бусад хууль сахиулах байгууллагуудтайгаа уялдаа холбоотой ажиллаж байна" гэлээ.

Тус аймагт төрийн байгууллагууд 16:00 цаг, үйлчилгээний аж ахуй нэгжүүд 17:00 цаг хүртэл ажиллаж байна. Иргэдийн хөдөлгөөнийг 18:00 цагаас өглөөний 05:00 цаг хүртэл хязгаарлаж байгаа юм. 

Холбоотой мэдээ