Сүхбаатар аймагт ганцхан төгсөгч 800 оноо авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-07-04 17:05:28

Энэ жил Сүхбаатар аймгийн хэмжээнд 600 гаруй төгсөгч хувиар сонголт хийнэ. харин 500 орчим их дээд сургуулийн хувиар ирсэн бөгөөд 2016 оны ЭЕШ-д гадаад хэлний хичээлээр ганцхан хүүхэд 800 оноо авчээ.

Аймгийн БСГ-ын дарга Л. Байгалмаа хэлэхдээ: “Энэ жил Сүхбаатар аймгийн нийт төгсөгчдийн дундаж оноо түрүү жилүүдээс буурсан. Энэ нь бэлтгэл дутуу мөн төгсөгчдийн тоо их байгаатай холбоотой. Ер нь манай аймаг төдийгүй улсын хэмжээнд ажиглагдаж байгаа зүйл. Ялангуяа математик, физикийн хичээлийн оноо илүү их буурсан. Мөн ЭЕШ-аас өмнө өгдөг Монгол хэлний шалгалтад унасан, ЭЕШ-д 400-аас доош оноо авсан төгсөгчид их байна. Эдгээр төгсөгчдийн тухайд хувиар сонголтод орох боломжгүй болсон гэсэн үг. Харин бусад төгсөгчид доогуур оноо авсан гэлтгүй хувиар олголтыг дуустал хүлээцтэй байж, эцсийг нь үзэх хэрэгтэй” гэлээ.  

Өнөөдөр төгсөгчдийн бүртгэл эхэлсэн. Бүртгэл 2 өдөр үргэлжлээд 7 дугаар сарын 6-наас хувиарыг нь батламжлах юм.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ