Сэлэнгэ аймгийн ИТХ-д 7 эмэгтэй төлөөлөгч сонгогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-07-04 17:23:38

2016 оны аймгийн ИТХ-д 7 эмэгтэй төлөөлөгч сонгогджээ.

Аймгийн ИТХ-ын сонгуульд Сэлэнгэ аймаг нийтдээ 37 суудалтай. Энэ жилийн сонгуулиар нийт 100 хүн нэр дэвшсэнээс улс төрийн намуудаас 36 хүн, бие дааж нэг хүн ялалт байгуулан аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн суудалд суусан юм. Эдгээрээс 7 нь эмэгтэй төлөөлөгч байна. Эл бүсгүйчүдийн хоёр нь буюу аймгийн МАН-ын хорооны дэд дарга Б.Нарантуяа, аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Эрдэнчимэг нар өмнөх сонгуульд аймгийн ИТХ-д сууж байсан туршлагатай эрхэмүүд дахин сонгогджээ. Аймгийн ИТХ-д сонгогдсон эдгээр бүсгүйчүүдийн 6 нь МАН-аас нэр дэвшсэн бөгөөд ялалт байгуулсан ганц бие даагч нь Алтанбулаг  суманд нэр дэвшиж ялалт байгуулсан Л.Баярцэнгэл хэмээх бүсгүй юм. Дашрамд дуулгахад эдгээр 7 эмэгтэйн 3 нь Мандал сумаас нэг баг болон ажиллаж ялалт байгуулав.  

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ