Эрүүл мэндийн салбарт шаардлагатай тоног төхөөрөмж гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-09-21 21:23:16

Хөвсгөл /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Хөвсгөл аймагт ажиллах үеэр Эрүүл мэндийн салбарт шаардлагатай тоног төхөөрөмжийг  гардуулан өглөө.

Тодруулбал  тус  аймгийн  бүх сумын эмнэлэг, аймгийн Нэгдсэн эмнэлэгт 787 сая төгрөгийн өртөг бүхий эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмж, 170 сая төгрөгийн өртөг бүхий ходоодны дурангийн иж бүрдэл, чих хамар хоолойн иж бүрдлийг хүлээлгэж өглөө.


Мөн "Элэг бүтэн Хөвсгөлчүүд" хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн 18 сум, Мөрөн сумын 2 өрхийн эмнэлгийг 450 сая төгрөгийн санхүүжилтээр Мобайл технологийн тоног төхөөрөмжөөр хангаж, онош тодорхойгүй хүнд өвчтөнийг хөдөөгийн сум, багаас шууд дүрсээ харж аймгийн эмнэлэг, 3 дугаар зэрэглэлийн эмч нартай холбогдож оношлох боломжийг бүрдүүлжээ. 


Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн салбарт энэ онд УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн дэмжлэгтэйгээр  нийт 1,4  тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд байна гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр энэ үеэр  онцоллоо.

Холбоотой мэдээ