Дөрвөн настай хүүхэд дайрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-01 11:33:28

Энэ сарын 30-ны  өдөр Улаанбаатар хотын ЗЦГ-ын МШУЗХ дээр  419 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  319  дуудлага бүртгэгджээ. 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ. Согтуу жолоочийн тоо буурахгүй байгааг ЗЦГ-аас анхаарууллаа. Мөн Баянзүрх дүүргийн нутаг Их тойруу 11 б байрны урд замд "Т.Спринтер" маркийн авто машины жолооч Г нь  дөрвөн настай хүүг мөргөж гэмтээжээ.  Тэр хүү  ганцаараа гадаа тоглож байсан аж.  Эцэг эхчүүд бага насны хүүхдээ хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулах, тээврийн хэрэгслээр тээвэрлэхдээ зориулалтын хамгаалалтын бүс, хамгаалах суудлыг хэрэглээгүйгээс хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал буурахгүй байгааг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд