Азийн наадамд эмэгтэй тамирчдын оролцоог нэмэгдүүлэхийг уриаллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-09-23 09:40:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн олимпын зөвлөл /АОЗ/-ийн Удирдах зөвлөлийн хурал цахимаар болж ирэх жил БНХАУ-ын Ханжоу хотноо болох Азийн наадамд жендэрийн тэгш байдлыг ханган оролцуулах асуудлыг хөндөн хэлэлцсэн байна.

 

Азийн наадамд оролцоход ямар нэг урьдчилсан шалгуур байхгүй учраас тухайн улс орны спорт холбоод хэнийг явуулахаа өөрсдөө шийддэг. Харин наадамд өрсөлдөх тамирчдаа сонгохдоо жендэрийн тэгш байдлыг хангах үүднээс эмэгтэй тамирчдын оролцоог нэмэгдүүлэхийг АОЗ уриалсан байна.

 

“Азийн наадамд эмэгтэй тамирчдын оролцоо нэмэгдсэнээр тэдний спортын ур чадвар ахихын зэрэгцээ цаашид илүү өндөр түвшинд өрсөлдөх боломжийг бүрдүүлэх ач тустай. Азийн наадам нь зөвхөн медаль авахын төлөө бус, цэвэр шударга орчинд нөхөрсгөөр өрсөлдөх талбар юм” хэмээн АОЗ-ийн ерөнхий захирал Хуссейн Аль Муссаллам өгүүлсэн байна.

Холбоотой мэдээ