Ховд аймагт хадлан бэлтгэх ажил 66.1 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-09-23 16:03:00

Ховд /МОНЦАМЭ/. Хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зорилгоор Ховд аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар албан даалгавар гаргасан.

Үүнтэй холбогдуулан байгалийн хадлан, тэжээл бэлтгэх ажил сум орон нутагт үргэлжилж, малчдын бүлэг, иргэд зохион байгуулалттайгаар ажиллаж байна.

Ховд аймгийн хэмжээнд энэ жил 58600 тонн хадлан (өвс), 3000 тонн тэжээл, 7400 тонн хужир шүү бэлтгэхээр төлөвлөжээ. Үүнээс өнөөдрийн байдлаар 38727 тонн өвс бэлтгэж, 66.1 хувьтай үргэлжилж байна.

Мөн 648.1 тонн тэжээл бэлтгэснээр 22.1 хувьтай байна. Харин хужир шүү 2194 тонн бэлтгэсэн буюу 29.6 хувьтай явж байна гэж Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ