Хэт бартаат замын ойрын зайн улсын уралдаан Орхон аймагт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-09-26 20:51:46
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймагт хэт бартаат замын ойрын зайн М1-Cup 4x4 2021 улсын уралдаан боллоо. Уралдааны ерөнхий зохион байгуулагчаар М1 клуб, Монголын бартаат замын авто спортын холбоо” ажиллажээ. 

Хоёр өдөр үргэлжилсэн тус тэмцээнд авто спортын 10 гаруй тамирчин оролцсон юм. Тэмцээний гуравдугаар байрт 786 оноогоор 05 дугаартай жолооч Б.Эрдэнэжаргал, чиглүүлэгч Н.Мөнх-Очир, хоёрдугаар байрт 804 оноогоор 93 дугаартай жолооч н.Мөнхбат, чиглүүлэгч н.Мягмарбаяр, нэгдүгээр байрт 836 оноогоор 99 дугаартай жолооч О.Баярбаатар, чиглүүлэгч  Ж.Амгаланбаатар нар эзэллээ. 

Холбоотой мэдээ