Социал-демократууд Бундестагт ХАХ/ХНХ эвслээс 10 суудал илүү авч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-09-27 13:24:06

БЕРЛИН. /TASS/. Ням гарагт болсон сонгуулийн урьдчилсан дүнгээр Германы Социал-демократ нам Бундестаг буюу тус улсын парламентад 206 суудал авсан бол Христийн Ардчилсан холбоо, Христийн Нийгмийн холбоо намуудын ХАХ/ХНХ эвсэл 196 суудал авсан байна.  


Германы Сонгуулийн хорооноос нийтэлсэн урьдчилсан дүнгээс үзвэл, “Ногоон” нам 118, Чөлөөт ардчилсан нам 92, хэт барууны нам 83, Зүүний нам 39 суудал тус тус авчээ.


Социал-демократууд сонгогчдын 25.7 хувийн санал авсан гэж өмнө нь мэдээлж байв. ХАХ/ХНХ консерватив эвсэл 24.1 хувийн санал авсан нь тэдний хувьд түүхэн дэх хамгийн муу үзүүлэлт болсон байна.


Засгийн газар байгуулах хэлэлцээг намууд ойрын өдрүүдэд эхлүүлнэ. Энэ хэлэлцээнд хэн оролцох нь одоогоор тодорхой байна. Хэлэлцээг олонхын санал авсан нам удирдан явуулна таамаглаж байгаа бөгөөд хэнийг оролцуулахыг шийдэх аж. “Ногоон” нам ямар ч тохиолдолд шинэ Засгийн газарт орно гэж ажиглагчид үзэж байна. 2017 оны сонгуулийн дараа эвсэл байгуулахад 172 хоног зарцуулжээ.


Холбоотой мэдээ