Вакцины гуравдугаар тунд 288 мянган иргэн хамрагдаад байна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-09-27 18:45:31
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд коронавирусний вакцины гуравдугаар тунд 288 мянган хүн хамрагдаад байгаа тухай Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр мэдээлэв. 


Нэмэлт тунг наймдугаар сараас хийж эхэлсэн бөгөөд архаг, суурь өвчтэй, 60-аас дээш насны хүмүүсийг хамруулсан. Дараа нь 18-аас дээш насны хүмүүсийг хамруулахаар зарласан бөгөөд өдөрт 13 мянган хүн хамрагдаж байгааг мэдээллээ. Нэмэлт тунг хийхдээ гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачдын судалгаанд тулгуурлан хийж байгаа тул иргэдийг идэвхтэй хамрагдахыг уриаллаа. 


Израил улсын хувьд, иргэдийн дийлэнх нь хоёр тун вакцинд хамрагдсан ч дельта хувилбарын тохиолдлын тоо нэмэгдсэн. Тиймээс гуравдугаар тунг наймдугаар сард хийж эхлүүлснээр халдварын тохиолдол харьцангуй буурч байгаа жишээг тэрбээр тодотгов.

Холбоотой мэдээ