БНАСАУ баллистик пуужин харвасан байж магадгүй

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-09-28 09:27:52

ПЁНЬЯН. /NHK/. БНАСАУ өнөө өглөө Япон тэнгис рүү нэг баллистик пуужин харвасан бололтой байна гэж Японы Засгийн газар мэдэгджээ.


БНСУ-ын цэргийнхний мэдээлснээр, БНАСАУ үл мэдэгдэх пуужин харвасантай холбоотойгоор АНУ-тай хамтран холбогдох мэдээлэлд дүн шинжилгээ хийж байгаа аж.


Энэ сарын эхээр БНАСАУ шинээр бүтээсэн холын зайн тусгалт далавчит пуужингийн туршилт есдүгээр сарын 11, 12-ны өдөр амжилт явагдсаныг мэдэгдсэн юм.


Мөн есдүгээр сарын 15-нд хоёр ойрын зайн тусгалт баллистик пуужин харвасан нь Японы эдийн засгийн онцгой бүсэд унасан байх магадлалтай байна.


Өнөөдөр БНАСАУ парламентын чуулганаа хийх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь нэгдүгээр сард болсон Ардын дээд хурлын эхний хуралдаанаас хойших анхны чуулган болно.


Өнгөрсөн долоо хоногт БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны дүү Ким Ё Жон Умардын эсрэг дайсагнахаа зогсоохыг БНСУ-д уриалсан юм. Түүнчлэн хоёр Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах боломжтойг дурджээ.  

Холбоотой мэдээ