Хөвсгөлд 352 тохиолдол нэмэгдэж, нас баралт 2 бүртгэгдлээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-09-28 17:52:57

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт коронавируст халдварын 352  тохиолдол нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 8644 боллоо. Мөн нас баралтын хоёр  тохиолдол бүртгэгдэж, нийт 14 тохиолдол боллоо гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Коронавируст халдвараар өвчилж гэрээр эмчлүүлж байгаа жирэмсэн эхчүүд, 15-аас доош насны хүүхэд, архаг хууч өвчтэй, жингийн илүүдэлтэй хүмүүс хүндрэх эрсдэлтэй тул  гэрээр хяналтдаа авч эмчилж буй өрх, сумын эмчдээ утсаар хандах шаардлагатай. Мөн цаг агаар хүйтэрч буй хугацаанд сургууль, цэцэрлэгт явж буй хүүхдийг дулаан хувцаслах, дааруулахгүй байхыг  эцэг эхчүүдэд анхаарууллаа.


Холбоотой мэдээ