“Найрамдал” шагналын эздийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2015-10-01 12:14:42

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көчян өчигдөр Ардын хурлын ордонд 2015 оны "Найрамдал” шагналын эзэд болон тэдний гэр бүлийнхнийг хүлээн авч уулзав.

Ли Көчян засгийн газрын нэрийн өмнөөс шагналын эздэд баяр хүргэж, Хятад улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буйд нь талархаж байгаагаа илэрхийлсэн байна.  Хятадын засгийн газрын "Найрамдал" шагнал бол Хятадын орчин үеийн бүтээн байгуулалтад гарамгай хувь нэмэр үзүүлсэн гадаадын мэргэжилтнүүдэд зориулсан нэр хүнд бүхий шагнал юм. Энэ онд нийт 20 гаруй улс орны 50 гаруй мэргэжилтэн тус шагналыг хүртжээ.

 

Хөх хот.Б.Занданхүү

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд