Д.Отгонжаргал 20 настай дэлхийн медальтан болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-10-07 04:53:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Норвегийн Осло хотноо болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 50 кг жинд дэлхийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулсан спортын мастер Дагвадоржийн Отгонжаргал дэлхийн медальтан боллоо.


Өсвөр үеийн ДАШТ-ий 2018 оны мөнгөн медальт, 2019, 2020 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медальт, “Женко” клубын залуу тамирчин Д.Отгонжаргал ийнхүү хамгийн хөнгөн жинд хүрэл медаль ийнхүү хүртлээ. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд 2017, 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт Румын улсын туршлагатай бөх Алина Вучийг оноогоор цэвэр /10:0/ яллаа.




Насанд хүрэгчдийн ангилалд олон улсын тэмцээнд анхны медалиа тэр тусмаа дэлхийн дэвжээнээс авсан гэдгээрээ онцлогтой.  Тэр огт айж бэргэлгүй тун зоримог, дайчин, шийдэмгий барилдаж Ослогийн дэвжээнд 4 ялснаар дэлхийд данстай бөх боллоо.


Тэрбээр Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас хамгийн хөнгөн жинд медаль хүртсэн анхны бөх тодорч байна. 



Холбоотой мэдээ