Говь-Алтайд хоёр удаагийн давтамжтай газар хөдөллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-10-11 10:59:40

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 11-нд Говь-Алтай аймагт хоёр удаагийн давтамжтай газар хөдөллөө.


Тодруулбал, Улаанбаатарын цагаар 05:26:09 цагт өргөргийн 46.40, уртрагийн 96.05 солбилцолд тус аймгаас баруун зүгт 16 км-ийн зайд M=2.5 магнитудын хүчтэй мөн 05:30:24 цагт M=2.4 магнитудын хүчтэй газар хөдлөл болсон тухай Газар хөдлөлт, геофизикийн хүрээлэнгийн Алтай салбараас мэдээлэв.

Холбоотой мэдээ