Ус цэвэршүүлэх байгууламжид ажиллах ажилчид сургалтад хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-10-11 16:29:57

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Тайшир-Алтай” ус хангамжийн төслийн технологийн ханган нийлүүлэгч болох Австри улсын "Акуа Инженеринг" ХХК-ийн мэргэжилтнүүд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн санаачилгаар Гэгээн нуурын дэргэд шинээр байгуулсан ус цэвэршүүлэх байгууламжид ажиллах "Ундарга-Алтай" АТҮГ-ын ажилчид, механик болон цахилгааны инженерүүдэд онолын сургалтыг энэ өдрүүдэд явуулж байна. 

Сургалтаар байгууламжид угсарсан бүх тоног төхөөрөмжийг тоймлон онолын хичээл зааж байгаа бөгөөд байгууламжийг бүрэн автомат тохиргоогоор болон гар удирдлагаар хэрхэн ажиллах талаар, тоног төхөөрөмжид алдаа үүсэх үеийн аргачлалын талаар явуулж байна. Онолын болон практик сургалтын дараа "Ундарга-Алтай" АТҮГ байгууламжийг хүлээн авч ажиллуулах байнгын үйл ажиллагааг ханган ажиллах боломжтой болох юм.


Холбоотой мэдээ