Есөнбулаг сумын Засаг даргад А.Алтанхуягийг өргөн мэдүүлэхээр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-10-13 17:55:57

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ИТХ-ийн ээлжит бус “Хаалттай хуралдаан” аравдугаар сарын 13-ны өдрийн 14 цагт боллоо. 

Тус хуралдаанаар Есөнбулаг сумын Засаг дарга буюу Алтай хотын захирагчаар хэнийг томилох тухай асуудлыг авч хэлэлцсэн байна. Хуралдааны эцэст сумын иргэдийн Хурлын төлөөлөгчдийн олонхын саналаар А.Алтанхуягийг сонгож, аймгийн Засаг даргад өргөн мэдүүлэхээр боллоо хэмээн Есөнбулаг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас мэдээлэв. 


Холбоотой мэдээ