Улсын үзлэгийн ажлын баг Говь-Алтай аймагт ажиллаж байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-10-13 18:17:56

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Улсын үзлэгийн ажлын баг Говь-Алтай аймаг дахь Төрийн архивт ажиллаж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын “Төрийн архивын үйл ажиллагаанд улсын үзлэг зохион байгуулах тухай” 2021 оны А/173 дугаар тушаалын дагуу Архивын ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын дарга Х.Төмөрбаатараар ахлуулсан ажлын баг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Говь-Алтай аймаг дахь Төрийн архивт улсын үзлэгийг эхлүүллээ. 

Улсын үзлэг төрийн архивын үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, архивын баримтын хадгалалт хамгаалалт, мэдээллийн цахим сан бүрдүүлэлт гэсэн 3 чиглэлээр дүгнэнэ.


Холбоотой мэдээ