Ихэнх нутгаар цас орж хүйтэрнэ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-10-13 18:30:20

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар бороо, цас орж хүйтэрнэ.

Аравдугаар сарын 14-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ. Тодруулбал, 13-нд нутгийн зарим газраар, 14-нд нутгийн зүүн хэсгээр, 17-нд нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орно. Харин салхи 13,14-нд ихэнх нутгаар, секундэд 8-13 метр, 15,16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 9-14 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. 

Агаарын температур 14-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрч Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна хэмээн Говь-Алтай аймгийн УЦУОШТ-өөс мэдээлэв.


Холбоотой мэдээ