Оросын кино баг өнөөдөр эх дэлхийдээ ирнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2021-10-17 10:06:27

МОСКВА. /RIA Novosti/. Жүжигчин Юлия Пересильд, найруулагч Клим Шипенко нар Олон улсын сансрын станцад /ОУСС/ хоёр долоо хоногийн зураг авалт хийснийхээ дараа сансрын нисэгч Олег Новицкийн хамт дэлхий рүү буцах гэж байна.


Кино баг бүхий "Союз МС-18" сансрын хөлөг ОУСС-ын Оросын хэсэг болох “Наука” модулиас салжээ.


ОУСС-д Оросын сансрын нисэгч Петр Дубров, Антон Шкаплеров, Америкийн сансрын нисэгч Марк Ванде Хай, Шейн Кимброу, Меган МакАртур, Японы Акихико Хошиде, Францын Тома Песке нар үлдсэн байна.


“Роскосмос”-ын мэдээлснээр, хөлөг автономит нислэгт шилжих бөгөөд Москвагийн цагаар 06 цаг 41 минутад тоормослох хөдөлгүүрийг асааж, тойрог замаас гарна. Москвагийн цагаар 07 цаг 09 минутад сансрын хөлгийн хэсгүүд салж, Москвагийн цагаар 07 цаг 12 минутад кино багийнхан бүхий буугч аппарат агаар мандалд орж, 07 цаг 35 минутад Казахстаны Жезказган хотоос зүүн өмнө зүгт 148 километрийн зайтай газар газардана.


Кино багийнхныг газардуулах ажиллагаанд 200 цэргийн албан хаагч, “Ми-8МТВ5-1” загварын 12 нисдэг тэрэг, гурван “АН-12”, “Ан-26” нисэх онгоц, 20 орчим нэгж тусгай техник, түүний дотор зургаан “Цэнхэр шувуу” эрэн хайх-нүүлгэн шилжүүлэх газар уснаа явагч машин оролцож байна.


Шипенко, Пересильд нар Антон Шкаплеровын хамт “Союз МС-19” сансрын хөлгөөр ОУСС руу ниссэн юм. Тэд  сансарт 12 хоногийг өнгөрүүлсэн бөгөөд сансарт зургийг нь авсан анхны уран сайхны кино болох " Вызов " нэртэй киноны зургийг авчээ.


Холбоотой мэдээ