Английн Премьер лигийн тоглогчдын 68 хувь нь вакцинд бүрэн хамрагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
anudaritsagaan@gmail.com
2021-10-20 12:49:51

ЛОНДОН. /CNN/. Английн Премьер лигийн тоглогчдын 68 хувь нь “COVID-19”-ийн эсрэг вакцинд бүрэн хамрагдсан болохыг тус лигийн удирдлагууд мягмар гарагт мэдэгджээ.


"Тоглогчдын 81 хувь нь эхний тунг хийлгэсэн бөгөөд 68 хувь нь вакцинд бүрэн хамрагдсаныг Премьер лиг баталж байна" хэмээн мэдэгдэлд дурджээ.


Их Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, дээд лигт багтсан долоон клуб л тоглогчдынхоо 50 гаруй хувийг вакцинд бүрэн хамруулаад байгаа аж.


Үүний зэрэгцээ Премьер лиг нь тоглогчид болон клубын ажилтнуудыг коронавирусний эсрэг вакцинжуулалтад хамруулахыг бүрэн дэмжиж байгаа билээ. 

Холбоотой мэдээ