Олимпын зөвлөлийн арга зүйчдийн семинар эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-10-20 14:09:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ноос ОУОХ-ны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт сургалт семинар өнөөдөр /2021.10.20/ эхэллээ.


Сургалтад 21 аймаг, 9 дүүргийн Олимпын зөвлөлийн 30 арга зүйч оролцож байна. Сургалт семинар Хандгайт дахь “Олимп” цогцолборт гурван хоног вакум орчинд үргэлжлэх бөгөөд оролцогчид халдвар хамгааллын дэглэмийн дагуу бүгд PCR шинжилгээ өгсний үндсэн дээр сургалтад хамрагдаж буй юм.


Олимпын зөвлөл болон Олимпын танхимуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, арга зүйчдийн мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх, биеийн тамирын хичээлийн чанар, үр дүнг дээшлүүлэх, сурагчдад олимпын боловсрол олгох ажлын агуулга, ач холбогдлыг шинэ түвшинд гаргахад энэхүү семинарын зорилго оршиж байна.


Семинарын үеэр спортын салбарын эрдэмтэн доктор, мэргэжилтнүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.



Холбоотой мэдээ