Хотын дарга Туркийн Элчин сайд болон ТИКА-гийн төлөөлөлтэй уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-20 16:10:56
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар БНТУ-аас суугаа Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш болон Улаанбаатар дахь Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлаг /ТИКА/-ийн Хөтөлбөрийн зохицуулагч Эмрах Устаомэр нартай уулзав. 


Уулзалтын эхэнд талууд нийслэлийн хэмжээнд ТИКА-тай хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцов. Тус хөтөлбөрийн зохицуулагч Эмрах Устаомэр цаашид хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг дэмжин ажиллахаа цохон тэмдэглэв. Мөн уулзалтын үеэр талууд хоёр улсын хотууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээг тэлж, харилцан ашигтай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.  


Уулзалтад ТИКА-гийн Хөтөлбөрийн дэд зохицуулагч Жэйлан Атмажа болон НИТХ-ын төлөөлөгч Г.Төгөлдөр, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга М.Аясгалан нар оролцсон юм.

Холбоотой мэдээ