Хамтран ажиллах чиглэлээр 5 санамж бичиг байгуулснаар эдийн засгийн форум хаалтаа хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-10-20 17:57:02
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн Засаг даргын санаачилгаар зохион байгуулсан “Эрдэнэт хөгжил - 2021” эдийн засгийн форум хоёр дахь өдрөө үргэлжилж хаалтаа хийлээ.

Технологи, Түншлэл, Хөрөнгө оруулалт уриан дор болсон уг чуулган мэдээлэл технологи, гарааны бизнес, түншлэл, хамтын ажиллагаа, хог хаягдлын менежмент гэсэн таван үндсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ. Үүнд 20 гаруй илтгэгч өөрсдийн бизнесийн үйл ажиллагаа, арга туршлагаасаа хуваалцсан юм.

Форумын үр дүнг дүгнэвэл:

Гадаад, дотоодын төрийн болон хувийн хэвшлийн байгуулалгууд, бизнес эрхлэгчид, иргэд танилцаж 

харилцан мэдээлэл, туршлага солилцсон

Орон нутгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх олон чухал зөвлөмж, шинэлэг санал, санаачилга гарсан

Хоёр төсөлд бизнес эрхлэгч хөрөнгө оруулсан

Хамт төсөлд бизнес эрхлэгч хөрөнгө оруулсан · 

Хамтран ажиллах чиглэлээр 5 санамж бичиг байгуулсан

Орон нутгийн ЖДҮ эрхлэгчдийг чадавхжуулахад ХБНГУ-ын GIZ прогресс төсөлтэй хамтрах

Хог хаягдлын менежмент, нийтийн тээврийн салбарын хөгжүүлэлтэд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй, ерөнхий боловсролын сургуулийн цахим сургалтын чадамжийг нэмэгдүүлэхэд Мобиком корпорацитай г.м. гадаад, дотоодын олон байгууллагатай хамтын ажиллагааг эхлүүлснээс гадна форумын үеэр танилцуулсан төслүүдээс орон нутагт хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн дараах 9 төслийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад зуучлан хөгжүүлэхээр боллоо. Үүнд:

·         Эрүүл мэндийн эко бүтээгдэхүүн,

·         Жаргалант шуудай,

·         4 улирлын хүлэмж,

·         Цахиурт тасдагчны ир үйлдвэрлэх,

·         Сошиал нетворкинг сайт, апплейкшн,

·         Хаягдал бичгийн цаас дахин боловсруулах

·         Загас үржүүлэгтэй, хөвдөг байшин бүхий цөөрмийн кэмп

·         Сургууль, эцэг эх, сурагчдын хооронд мэдээлэл солилцох цахим системийг боловсронгуй болгох

·         Хаягдал цаасаар шахмал түлш үйлдвэрлэх төслүүд багтаж байна. 

 

Холбоотой мэдээ