УИХ-ын чуулганаар 7 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-10-21 09:18:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар 7 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ. 


Чуулганаар хэлэлцэх асуудлыг жагсаалтаар хүргэж байна.


1.Улсын Их Хурлын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудал;

2.Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал

3.Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

4.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

5.Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

6.Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, зарчмын зөрүүтэй 1 саналтай/

7.Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн 2021.05.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

Холбоотой мэдээ