Аймгийн ИТХ-аар хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-10-21 13:43:54

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр аймгийн ИТХ-ын ээлжит 6 дугаар хуралдаан хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Аялал жуулчлалын дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэж, 61.9 хувийн гүйцэтгэлтэй, цаашид эрчимжүүлж ажиллах шаардлагатай хэмээн дүгнэлээ.

Мөн 2022 онд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээг хэлэлцэн баталж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо.

2021 онд аймгийн ИТХ-ын Хүндэтгэлийн хуралдааныг танхимаар зохион байгуулж, мөн цахимаар хоёр удаагийн хурлыг бол Тэргүүлэгчдийн хуралдаан 16 удаа хуралдаж, 106 асуудлыг хэлэлцэн 69 тогтоол гаргаж, 8 асуудалд тэмдэглэлээр үүрэг, чиглэл өгчээ. Энэ удаагийн хуралдаанд оролцох ёстой 41 төлөөлөгчөөс 70.7 хувь буюу 29 төлөөлөгч оролцов. 

Холбоотой мэдээ