Белград хотноо дэлхийн аварга болсон боксчин 100 мянган ам.долларын эзэн болно

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-10-22 06:40:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Серби улсын нийслэл Белград хотноо 2021 оны 10 дугаар сарын 26-наас 11 дүгээр сарын 6-нд сонирхогчдын боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ийг зохион байгуулах гэж байна.

                                                                

Дэлхийн 2021 оны аварга шалгаруулах тэмцээний нэг онцлог нь тэмцээний шагналын сан байх бөгөөд анх удаа 2,6 сая ам.долларыг медальтнуудад гардуулах бөгөөд Олон улсын сонирхогчдын боксын холбоо /AIBA/ түүхэндээ анх удаа ДАШТ-ий медальтнуудад ийм өндөр хэмжээний мөнгөн шагнал олгох гэж байна.


Тодруулбал, Дэлхийн аварга буюу алтан медаль хүртсэн тамирчинд - 100 мянган ам.доллар, мөнгөн медаль хүртсэн тамирчин - 50 мянган ам.доллар, хүрэл медаль - 25 мянган ам.долларын шагнал тус тус хүртэх юм байна.


AIBA-гаас энэ удаа дэлхийн аварга болсон тамирчиддаа цэвэр алтаар хийсэн медаль, мөн аваргын бүс олгохоор болсон байна.

Холбоотой мэдээ