Малын хулгайчдыг баривчилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-10-22 10:28:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнө нь 2-7 удаагийн малын хулгайн гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан “А”, “Д”, “М”, “А”, “Б” нарын бүлэг этгээдүүдийг Налайх дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр 22.00 цагийн орчим саатуулжээ.


Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн алба, Төв, Хэнтий аймаг дахь цагдаагийн газар болон Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчид хамтран бүлэг этгээдүүд 6 толгой бод мал хулгайлан тээвэрлэж явахад нь саатуулсан байна.



Урьдчилсан байдлаар уг этгээдүүд нь 10 хоногийн өмнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрээс бусдын 9 үхэр хулгайлж, нядалж зарсныг нь тогтоожээ.


Хүйтний улирал эхэлж, иргэд идшээ бэлтгэх энэ цаг үед малын хулгайн гэмт хэрэг өсөх хандлагатай байдаг тул иргэд өөрсдийн мал сүргээ байнгын хариулга, маллагаатай байлгахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

Холбоотой мэдээ