Аймгийн 17 сумын ИТХ-ын дарга нарын 88.2 хувь нь шинээр томилогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-10-22 17:05:18

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн 17 сумын ИТХ-ын дарга нарын 88.2 хувь нь шинээр томилогдон ажиллаж байгаа аж. Иймээс энэ байдлыг харгалзан аймгийн ИТХ-ын Ажлын албанаас сумдын Хурлын дарга нарт зориулсан сургалтыг зохион байгуулж байна. Энэхүү сургалт нь тэдэнд хурлын ажлын мэдлэг, дадлага олгох, мэдээ мэдээллээр хангах зорилготой юм.

Эл сургалтын хүрээнд сумдын ИТХ-ын дарга нарын зайлшгүй мэдвэл зохих тодорхой салбаруудын хууль тогтоомж, дүрэм, журам, мэдээ мэдээллийг холбогдох газар, хэлтсүүдээр бэлтгүүлэн танилцууллаа. Мөн цаашдын ажил төрөлдөө анхаарч ажиллах асуудлуудыг чиглүүлэх, харилцан санал солилцлоо.

Тодруулбал, аймгийн хэмжээнд хийж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын мэдээлэл, 2022 оны төсвийн төлөвлөлтийн онцлог, Захиргааны хэм хэмжээний актын төлөвлөлт, бүрдүүлэлт, бүртгэл, Орон нутгийн өмчийн газрын мэдээлэл. Мөн аймгийн ХАА-н талаар баримтлах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, Байгаль орчны багц хуулийг сум орон нутагт хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд. Түүнчлэн татварын орлого бүрдүүлэлтийн талаар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэдээлэл, аймгийн Улаан загалмай хорооны мэдээлэл, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэхэд Хурлын байгууллагаас анхаарах асуудлууд, аймаг, сумдын ГХУСАЗЗ-ийн ажлын талаар цаашид анхаарах асуудлууд болон ойрын хугацаанд анхаарч хэрэгжүүлэх зэрэг хэд хэдэн чухал асуудлаар чиглэл өгч, санал солилцож байна. Сургалтын эхэнд аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа үг хэлж, сумдын ИТХ-ын дарга нарт үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардуулан өгснөөр сургалтын үйл ажиллагаа эхэлсэн. 

Холбоотой мэдээ