Ахмад настнуудын дархлааг дэмжих зорилгоор өдрийн үйлчилгээ үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-10-22 16:37:31

Завхан/МОНЦАМЭ/. Аймгийн Ахмадын хороо Хөдөлмөр халамж үйлчилгээний газартай хамтран ахмадуудад өдрийн үйлчилгээг үзүүлж эхэллээ.

Өдрийн үйлчилгээнд ахмадуудад зориулсан өглөөний дасгал, тайвшруулах дасгал, хөгжим сонсох, дуулах, харилцан ярилцах, эрүүл мэндийн болон хууль эрх зүйн сургалт мэдээллүүд өгч эхлээд байна. Тухайлбал, ахмадууд өглөө бүр ирж өглөөний иог, тайвшруулах дасгалыг "Амар амьдрал" ТББ-ын сургагч багш Д.Оюун багшаар заалгаж байна. Түүнчлэн эрүүл мэндийн сургалт зөвлөгөөг Эрүүл мэндийн сургалт мэдээллийн төвийн зөвлөх эмч М.Дуламжав, хууль эрх зүйн мэдээллийг хууль эрх зүйн зөвлөн туслах багийн ахлагч ахмад хуульч Д.Цэвэлмаа, насжилтын тухай мэдээллийг Ахмадын хорооны зөвлөх Т.Пүрэвжаргал нар төлөвлөсөн хуваарийн дагуу хийж байна.

Мөн өдөр бүр ахмадууд бүжгийн клубт ирж бүжиглэж, дуулах, номын санд ном унших, хөгжөөнт тоглоомууд тоглох үйлчилгээнүүд Ахмадын ордон дээр нээлттэй хийж байгаа. Өнөөдрийн байдлаар дээрх үйлчилгээнүүдийг Ахмадын хорооны дэргэдэх зөвлөн туслах багуудын ахлагч нар хариуцаж, өдөрт 50-60 ахмад настан ирж үйлчилгээ авч байна. Цар тахлын үед дархлааг сайжруулах гол зүйл бол дасгал хөдөлгөөн, сэтгэл санааны тайван байдал юм. Тиймээс манайхаас аймгийнхаа ахмадуудад зориулж өдөр бүр тогтмол дасгал хөдөлгөөн, эрүүл мэнд сэтгэл заслын үйлчилгээнүүдийг үзүүлж байгаа нь энэ юм гэж аймгийн Ахмадын хорооноос мэдээлэв. 

Холбоотой мэдээ