АХБХ-ны гишүүд хөлбөмбөгийн хөгжлийн төлөөх сэдвээр ярилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-10-25 09:07:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АХБХ /AFC/-ны гишүүн 45 холбооны шигшээ багийн дасгалжуулагч болон ахлагч нарын дунд зохион байгуулсан цахим хуралд Монголын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Масэ Шүичи болон ахлагч Х.Цэнд-Аюуш нар оролцсон байна.


Өнгөрсөн бямба гарагт болсон уг хурлыг ОУХБХ-ны Дэлхийн хөлбөмбөгийн хөгжлийн асуудал эрхэлсэн дарга Арсен Венгер удирдан явуулж, 2 жил тутамд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах боломжийн талаар мөн хөлбөмбөгийн хөгжлийн төлөө гэсэн сэдвээр ярилцжээ.


Азийн хөлбөмбөгийг хэрхэн хурдацтай хөгжүүлэх талаар ярилцах үеэр, тоглогч нийт тоглолтын 80 хувийг клубдээ  үлдсэн 20 хувийг шигшээ багтай тоглоно гэж тооцон шигшээ багийн тэмцээнүүдийг төлөвлөх хэрэгтэйг онцолжээ. Цар тахлын улмаас өнгөрсөн 2 жилийн хугацаанд тамирчид тэр хэмжээний тоглолтуудыг хийж чадаагүй юм.

Холбоотой мэдээ