Газрын цахим системийг олон нийтэд сурталчиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-10-25 18:50:17

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зургийг 10 дугаар сарын 1-нээс цахимаар олгож эхэлсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас өнөөдөр “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж, иргэдэд мэдээлэл хүргэлээ.

Иргэн, хуулийн этгээд www.egazar.gov.mn цахим хуудас болон гар утаснаас ашиглаж болох egazar аппликейшнээр дамжуулан газрын цахим системээс газартай холбоотой бүх төрлийн үйлчилгээг цаг хугацаа, орон зай хамаарахгүй авах боломжтой болов. Тодруулбал,

-Газрын эрхээ бусдад шилжүүлэх,

-Газрынхаа зориулалт өөрчлөх,

-Газрынхаа талбайн хэмжээ өөрчлөх

-Гэрчилгээгээ нөхөн авах,

-Гэрчилгээгээ барьцаанд бүртгүүлэх,

-Гэрчилгээний хугацаа сунгах зэрэг 17 хүсэлтийг цахимаар илгээж, газрын эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зургийг үнэ төлбөргүй хэвлэн авч болох юм.

“Нээлттэй хаалганы өдөр”-ийн иргэд газрын цахим системийн талаарх мэдээлэл, зөвлөгөөг болон газартай холбоотой бичиг баримтын үйлчилгээг авлаа. 

Холбоотой мэдээ