Хэнтий аймагт хоёр нисэх онгоцны буудал ирэх онд ашиглалтад орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-26 13:20:19
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Дадал, Өндөрхаан суманд ирэх онд нисэх онгоцны буудал барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа тухай ЗТХ-ийн сайд Л.Халтар өнөөдөр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ танилцуулав. 


Тус бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор дээрх хоёр нисэх онгоцны буудлыг байгуулах ажлыг энэ онд эхлүүлжээ. Нөгөөтээгүүр, манай улс гадаадаас дамжин өнгөрөх агаарын хөлгийг яаралтай буух үеийн төлбөр авдаг ч зүүн бүсэд тийм боломж байдаггүйг тэмдэглэв. 


Дадал сумын нисэх онгоцны буудлын хувьд, улсын төсвийн 5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баригдаж байна. Харин Өндөрхаан сумын  нисэх буудлыг 9.9 тэрбум төгрөгийн гадаадын зээл, тусламжаар барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ