Гурилын үйлдвэрт илүү гарсан 100-150 тонн улаанбуудайг худалдан авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-27 14:46:03
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, гурилын үйлдвэрт илүү гарсан 100-150 мянган тонн улаанбуудайг Засгийн газраас нөөцөд худалдан авах шийдвэр гаргав. 


Газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийг тогтвортой байлгах чиглэлд дээрх шийдвэрийг гаргасан юм. Учир нь энэ жил улаанбуудайн тариалалт харьцангуй нэмэгдсэнээр, гурилын үйлдвэрт илүү нөөц гарчээ. Мөн хуралдаанаар, гурилын үйлдвэрийн бүтээгдэхүүнийн үнэ ханшийг тогтвортой байлгах чиглэлд тодорхой хөрөнгийн эх үүсвэр шийдвэрлэх асуудлыг судлах үүргийг чиглэлийн сайдад өгсөн байна. 


Ташрамд дурдахад, урьдчилсан балансаар манай улс энэ жил 540 мянган тонн үр тариа хурааж авахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар, ургац хураалт 480 орчим тонн буюу 80 гаруй хувьтай байгаа юм.

Холбоотой мэдээ