Их мастер Б.Мөнгөнтуул ''Grand Swiss'' ОУТ-д оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-10-28 16:26:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Латви улсын Рига хотноо энэ сарын 27-ноос 11 дүгээр сарын 8-нд зохион байгуулж буй “Grand Swiss FIDE-Chess.com” олон улсын тэмцээнд их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул урилгаар оролцож байна. Тэрбээр эмэгтэйчүүдийн ангилалд олон улсын чансаагаар шилдэг 40 шатарчны жагсаалтын 38-д бичигджээ.


Тус тэмцээнийг Английн алдартай хөрөнгөтнүүдийн нэг “The Scheinberg”-ийн гэр бүл анх санаачлан “Isle of Man” аралд зохион байгуулж эхэлсэн түүхтэй бөгөөд өдгөө ОУШХ-той тэмцээнээ улам өргөжүүлэхээр хамтран ажиллаж байгаа юм.


Тэмцээний онцлог нь өнөө үеийн эрэгтэй болон эмэгтэй шатрын дэлхийн аваргатай титмийн төлөө тоглох эрх олгодог цикл тэмцээнүүдэд өрсөлдөх шатарчныг сонгон шалгаруулдаг бөгөөд зөвхөн тэмцээний аварга уг боломжийг эдлэх юм.


Түүнчлэн, “Ковид-19” халдварын улмаас Латви улсад хатуу хөл хорио тогтоогоод байгаа ч шатар тэргүүтэй хэд хэдэн олон улсын тэмцээнийг зохион явуулахаар Засгийн газар нь шийдсэн юм байна.

Холбоотой мэдээ