МХБХ 2 дахь удаагаа урьдчилсан шатны тэмцээнийг хүлээн авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-10-29 09:18:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн 23 хүртэлх насны АШТ-ийг 2 дахь удаагаа эх нутагтаа зохион байгуулж буй Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны зохион байгуулалтыг Азийн хөл бөмбөгийн холбоо /AFC/-ноос өндрөөр үнэлж, өрсөлдөгч багуудыг дэмжин оролцож байна.


Улс улсын хөгжөөн дэмжигчид шигшээ багаа дэмжихийн сацуу тухайн улсын дипломат төлөөлөгч, элчин сайдын яамны хүндэт эрхмүүд Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудад өндөр ач холбогдол өгч буй юм.



Өчигдөр /2021.10.28/ Монгол улсаас Тайландын Вант улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд А.Төмөр, Лаос улсын Элчин Сайдын Яамны элчин зөвлөх Сомшэй Лорчуэлиа нар МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн тивийн АШТ-ийг үзэн сонирхлоо.


Түүнчлэн Тайланд, Лаос улсуудын хөгжөөн дэмжигчид МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирж багаа дэмжиж, тэмцээний уур амьсгалыг халуун дулаан болгож байгаа билээ. 






Холбоотой мэдээ