Монголын боксчид энэ удаагийн ДАШТ-ийг медальгүй дуусгав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын сонирхогчдын боксын холбоо "AIBA"-гийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби улсын нийслэл Белград хотноо үргэлжилж байгаа бөгөөд Монгол Улсаас 8 тамирчин өрсөлдөж бүгд ялагдал хүлээж, энэ удаа медальгүй тэмцээнээ дуусгав.
Монголын баг тамирчдаас тунаж үлдээд байсан Б.Чинзориг, Г.Ган-Эрдэнэ нар дэлхийн медальтан болох эсэхээ шийдэх тулаанаа өчигдөр хийж ялагдал хүлээснээр шагналт 5 дугаар байрт шалгарлаа.
Тодруулбал, 48 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ хагас шигшээ шатны төлөө
Беларусийн тамирчин Евгений Кармильчиктай тулалдсан эхний үед хүнд цохилт авч шүүгч эмчийн
шийдвэрээр тэмцээнээ дуусгасан. Харин 67 кг-д Б.Чинзориг Казахстаны боксчин Аблаихан
Жуссуповтой тулалдаж, 0:5-аар ялагдлаа.