Угийн бичиг хөтлөлт 30 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймагт 2014 оноос угийн бичгийн дэвтэр тарааж, угийн бичиг хөтлөх үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дэвтэр тараалт 80 хувьтай, дэвтэр хөтлөлт 30 хувьтай байна.
Энэ үйл ажиллагааг эрчимжүүлж Монгол улсын иргэн бүр угийн бичгээ хөтлөх нь төрөл ойртсон гэрлэлтээс зайлсхийх, эрүүл саруул удамтай байхын төлөө төрийн байгууллага, хувь хүн, иргэн бүр санаачлагатай байхыг Монголын угийн бичгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, ерөнхий менежер М. Дорждагва Хөвсгөл аймгийн төрийн албаныхантай уулзах үеэр анхааруулж байлаа. Монголчуудын овог удмаа мэддэг байсан эртний түүх 1925 оноос түр мартагдаж 1990 оноос дахин сэргэж байгаа бол тус аймгийн Тариалан, Шинэ-Идэр сумын иргэд угийн бичиг хөтлөх үйл ажиллагаанд хамгийн идэвхтэй оролцож байгаа ажээ.
Б.Гантуяа