УИХ дахь АН-ын бүлэг төсвийн төслөөр завсарлага авахаа мэдэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-11-08 14:52:41
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар, 2022 оны Төсвийн тухай төслүүдээр завсарлага авахаар тогтсон тухай тус Бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэв. 


Тэрбээр, "Ирэх оны төсөв маш их алдагдалтай байгаагийн зэрэгцээ эдийн засгаа тэлэх, орлого нэмэх ямар ч зүйл заалт байхгүй байна. Төсвийн хөрөнгө оруулалтаар музей барих зэрэг ашиггүй, зураг төсөлгүй зүйл ч олон бий. Инфляц хоёр оронтой тоо руу орсон энэ үед тэтгэвэр, цалин нэмэх төсөв батлах нь зүй. Тиймээс энэ төслөө татаж авахыг шаардаж, санал нийлэхгүй гэдгээ илэрхийлэн завсарлага авахаар шийдвэрлэсэн" гэлээ.


Ташрамд дурдахад, Төсвийн тухай хуульд зааснаар, УИХ энэ сарын 15-ны дотор ирэх оны улсын төсвийг батлах учиртай юм. 

Холбоотой мэдээ