Өвлийн олимп хүртэл Монголын 4 тамирчин тэтгэлэгт хамрагдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-11-09 13:55:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Бээжин-2022” өвлийн олимпын наадмын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан тамирчдад тэтгэлэг гардуулах ёслол боллоо.


Тэтгэлгийг Олон улсын олимпын хорооноос зарласан бөгөөд Монголоос цанын 3, тэшүүрийн 1 тамирчин тэнцсэн байна.

Тухайлбал, Цанын спортын ОУХМ Б.Ачбадрах /2018 оны Пёнчан өвлийн олимпод оролцсон/, ОУХМ Д.Мөнхгэрэл, ОУХМ А.Энхтуул, тэшүүрийн спортын ОУХМ А.Зул нар тэтгэлэгт багтжээ.

Хөтөлбөрт хамрагдсан тамирчин МҮОХ болон ОУОХ-той гэрээ байгуулснаар сард 750 ам.доллар, нийт 4 сарын хугацаанд 3000 ам.долларын тэтгэлэг авах юм. Тэтгэлэгт хамрагдсан тамирчин эрхээ авч чадаагүй болон эмнэлгийн шалтгаан, допингийн асуудал гаргасан бол тэтгэлгийг цуцалдаг юм байна.

Токиогийн зуны олимпын үеэр тус тэтгэлэгт манай улсын 17 тамирчин сонгогдож байснаас 14 нь эрхээ авсан билээ.

Холбоотой мэдээ