“Оюутан цагаа дурсахуй” үзэсгэлэн дэлгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-11-09 18:11:37

Төв /МОНЦАМЭ/ Монгол улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулан Төв аймгийн “ЗХУ, ОХУ-д их, дээд сургууль төгсөгчдийн холбоо”-ноос санаачлан “Оюутан цагаа дурсахуй” үзэсгэлэнг аймгийн музейн танхимд нээлээ.

Үзэсгэлэнд ЗХУ, ОХУ-д суралцаж байсан оюутнуудын ахуй амьдралд хэрэглэгддэг байсан эд зүйлс, сурлагын дэвтэр, үнэмлэх, диплом, тэмдэг, захидал, гэрэл зураг зэрэг сонирхолтой зүйлсийг дэлгэсэн байна.



Одоогоор Төв аймагт ажиллаж, амьдарч байгаа ОХУ-д сургууль төгссөн 36 төгсөгч байгаа юм. Тус үзэсгэлэн энэ сарын 15-ны өдрийг хүртэл нээлттэй байх юм. 




Холбоотой мэдээ