Улаанбаатарт 2-4 хэм дулаан байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 2-4 хэм дулаан байна.
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө
бага зэрэг дулаан байна.
2021 оны 11 сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд
5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх,
Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 0-5 хэм
хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун хэсгээр 4-9 хэм,
бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд
7-12 метр. 2-4 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 1-3
хэм дулаан байна.
2021 оны 11 дүгээр сарын 12-16 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
13-нд баруун болон
төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд төвийн аймгуудын нутгийн хойд
хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд Монгол-Алтайн уулархаг
нутгаар цас орно. Салхи 13-нд зарим газраар, 14-нд тал хээрийн нутгаар, 15-нд
Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай,
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр,
Тэс голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 0-5 хэм, Их нууруудын хотгор
болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8
хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн,
өдөртөө 0-5 хэм дулаан байна. 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн
хагаст бага зэрэг хүйтэрнэ.