68 хурдан соёолон тоосоо өргөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-07-11 10:56:21

Өмнөговь аймаг байгуулагдсаны түүхт 85 жилийн ойн баяр наадамд Өмнөговь, Дундговь, Өвөрхангай зэрэг аймаг сумдын 6 насны морьд хурдалсан сайхан наадам боллоо.

Энэ жилийн наадамд 53 азарга, 61 их насны морь, 68 хурдан соёолон тоосоо өргөв.

Хурдан соёолонгийн уралдаанд Өмнөговь аймгийн Ө.Мөнхтайваны хул соёолон түрүүлж, Дундговийн н.Энхбаатарын хул соёолон аман хүзүүдэв. Мөн Өмнөговийн Б.Амарсанаагийн хүрэн айргийн гуравт, Өмнөговийн н.Насандэлгэрийн зээрд соёолон айргийн дөрөвт, Өмнөговийн Т.Дөлбаярын бор соёолон айргийн тавд хурдалж унасан хүүхэд уясан эзнээ баярлууллаа.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ