“Эх оронч залуу” сургалт зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-11-13 12:51:43

Төв /МОНЦАМЭ/ Өсвөр үе, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  “Эх оронч залуу” сургалт улс орон даяар боллоо. 


Тус сургалтыг залуучуудын соёл, боловсрол, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, тэднийг бие даан амьдрах, нийгэм, эдийн засгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор танхим болон цахим хэлбэрээр Төв аймгийн харьяалал бүхий нийт 5 газрыг хамруулан Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас зохион байгууллаа. 

Цахим сургалт 11 дүгээр сарын 11-ний 11.00 цагт Төв аймаг дахь Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Эрдэнэ сумын МСҮТ-ийн оюутан залуусыг хамруулж нэгэн зэрэг эхэлсэн бөгөөд нийт 133 залуу хамрагдсан юм. 

Танхимын сургалтыг хоёр дахь өдөр нь буюу 11 сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Уг сургалтад Төв аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 016 анги нэгтгэлийн нийт 502 залууг хамруулсан юм. Тус сургалтын үеэр залуус эх оронч сэтгэлгээ, эх оронч залуу хүн байна гэдэг нь хотоо хоггүй цэвэр байлгахаас эхлэх буюу байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах ухаанаас л эх оронч залуу төлөвшин бий болох тухай санал бодлоо хуваалцаж байсан юм.  



Холбоотой мэдээ