Хүлээцтэй байх зарчмын олон улсын өдөр тохиов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хэмжээнд
Хүлээцтэй байдлын зарчим, түүний тунхаглал бий. Энд дэлхийн улс орны иргэд, хүн
бүр угаас өөр өөр боловч нэр төр, эдлэх эрхийн тухайд адил хэмээн тунхагласан
байдаг. Энэ бол иргэд нэг нэгнээ хүндэтгэн Хүлээцтэй байх зарчим юм. Үүнийг мөн
тунхаглан 1996 онд НҮБ-ын Ерөнхий ассамблей Хүлээцтэй байх олон улсын өдар (Internatoingl
Day for Tolerance)-ийг тэмдэглэж байх
саналыг тавьж, улмаар жил бүрийн 11 дүгээр сарын 16-ныг ийм өдөр болгож, энэ
өдрийг өчигдөр олон улсад тэмдэглэн өнгөрүүлэв.
Хүлээцтэй байх зарчмын олон улсын тунхаглал баримт бичигт дэлхийн олон янз баялаг, соёл, хувь хүний өөрийгөө илэрхийлэх арга, хэлбэрийг хүндэтгэн хүлээн авч, зөвөөр ойлгох явдлыг чухалчилж, төрийн түвшинд ч тэр хүлээцтэй байдал нь шударга хууль тогтоомж гаргаж, дэг журам, шүүх, байцаан шийтгэх болон захиргааны хэм хэмжээг мөрдөхийг шаарддаг. Хүлээцтэй байдал нь хүн бүрт ямарваа ялгаварлан гадуурхалгүйгээр эдийн засаг, нийгмийн хувьд хөгжин дэвжих боломж олгодог байна.