Д.Аюулхүүгийн халиун даага түрүү магнайд хурдаллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-12 13:33:31

Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан даагны уралдаанд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Д.Аюулхүүгийн халиун даага түрүү магнайд хурдаллаа.

Аман хүзүүнд Ховд аймгийн Цэцэг сумын уяач, Хөдөлмөрийн баатар Н. Баасанжавын хээр, айргийн гуравт Төв аймгийн Архуст сумын уяач Н.Лхагвадоржийн зээрд хурдлав. Айргийн дөрөвт Дундговь аймгийн Адаацаг сумын Н.Цэндийн зээрд, айргийн тавд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн бор халзан даага хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд, хурсан түмнээ баярлуулав.

Даага насанд 267 хүлэг шандас сорьсон. Ийнхүү Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан өндөрлөв.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ