Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тээвэрлэх автобустай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-11-17 18:10:37
oyuka_hu@yahoo.com

Орхон/ МОНЦАМЭ/. Орхон аймаг, Эрдэнэт хотыг хөгжүүлэх 2021 оны жилийн ажлын төлөвлөгөөний биелэлтийн талаар аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга С.Даваадорж аймгийн Засаг даргын зөвлөлийн 23 дугаар  хуралдаанд танилцууллаа.

Энэ онд 8 бүлэг 32 зорилт 171 арга хэмжээг хийхээр төлөвлөсөн бөгөөд биелэлт нь дунджаар 87,1 хувьтай гарсан байна. Үүнд 100 хувийн биелэлттэй арга хэмжээ их байсан ч цар тахалтай холбоотой хэрэгжээгүй ажил 2,3 хувийг эзэлж байгаа юм. Тодруулбал, улс бүсийн чанартай аялал, жуулчлал, урлаг соёлын үйл ажиллаггаа, уралдаан тэмцээн, өвлийн спортыг хөгжүүлэх ажлууд огт хэрэгжээгүй байна.

Мөн Орхон аймгийн 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг танилцуулсан. Өмнөх 5 жилийн ажлын төлөвлөгөө 8 бүлэгтэй байсан бол энэ жилийн ажлын төлөвлөгөөнд ЗГХЭГ болон Үндэсний хөгжлийн газрын зөвлөмжийн дагуу нэг бүлэг нэмэгдсэн байна.

Ирэх жилийн төлөвлөгөөнд 9 бүлэг 32 зорилттой 185 арга хэмжээ багтжээ. Үүнд Ковид-19 цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого хэмээх бүлгийг нэмсэн байна. Мөн шинээр нэмэгдсэн арга хэмжээнүүдийг танилцуулсан. Тухайлбал,

  •     Аймгийн хүн амд хүнсээр дамжин үүсэх эрүүл мэндийн эрсдэлийг бууруулахад зориулсан лаборатори байгуулах
  •       Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг зөөх тусгай зориулалтын дунд оврын автобустай болох
  •       Тархины харвалт, шигдээсийг бууруулах  нэгж байгуулах
  •    “Цахим Эрдэнэт - 1” хөтөлбөрийн хүрээнд “e-sertification” төсөл хэрэгжүүлэх. Мөн иргэдэд үйлчилгээ үзүүлэх Цахим төв байгуулах
  •      Нарны эрчим хүчийг дулааны эх үүсвэр болгон ашиглах технологи нэвтрүүлэх зэрэг олон ажлыг тусгасан байна.
Холбоотой мэдээ